Бизнесмен, инженер, технологич Л.Ариунболдын бүтээсэн rockwool чулуун хөвөн бүтээгдэхүүнийг Америкийн автомашины яндангийн шүүлтүүр үйлдвэрлэгч технологийн SABERTEC компани CEO Bill OBrien үйлдвэрлэлдээ ашиглах, хамтран ажиллах санал ирүүлжээ. 

Үүсгэн байгуулагч байгуулагч Л.Ариунболд энэ тухайгаа "Шүүлтүүрийн хөвөн зулхайг базальт хөвөнгөөр хийдэг. Тус шүүлтүүрийг бүх төрлийн автомашинд тавих боломжтой, өртөг нь ч хямд тусна. Базальтан зулхайн шүүлтүүр хийчихвэл өвөл цонхондоо тавьж, утаатай агаарыг шүүж өрөөндөө цэвэр агаар оруулах боломжтой" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичээ.

Сонирхуулахад дэлхий дахинд базальт чулуун мяндсан утасны композит шинэ материалын эрин зуун эхэлж байна. Тухайлбал базальт мяндсан утсаар базальтан арматур, труба, даацын геосетка, сүлжмэл базальтан даавуу, бетон цутгамал хийц, асфалтан замын хүчитгэгч хялгасан базальт болон автомашин, нисэх, усан онгоц хүнд, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт өргөн ашиглах болжээ. Тиймээс ч тус компани үйлдвэрлэлдээ техник технологи, инновацийн шинэчлэл, бүтээн байгуулалтыг хийж бизнес үйл ажиллагаандаа өсөлт, дэвшил, хөгжил авчрах зорилгоор компанийхаа хувьцааг олон нийтэд нээлттэй гарган арилжаалж байгаа билээ.