"Монгол дархан" үзэсгэлэн гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 3 жил тутамд зохиодог Монгол дархан үзэсгэлэн ирэх долдугаар сарын 1-нээс 7-ны хооронд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн зохион байгуулагдахтай холбоотойгоор  Монгол уран дарханы “Түмэн эрдэнэс” холбооноос мэдээллээ.

Бичлэг үзэх:

Энэ үеэр Монгол уран дарханы “Түмэн эрдэнэс” холбооны гүйцэтгэх захирал Д.Пүрэвсүрэн “Монгол уран дархан олон зуун жилийн арга туршлага, өөрсдийн гэсэн хийц загвар онцлогтой. Дэлхийн бусад улс орон, тухайлбал Турк, Солонгос, Япон зэрэг орныг бодвол гар урчуудын өв соёлоо өнөөг хүртэл тээж буйгаараа ялгарч байна.

Гэтэл бид үнэт эдлэлийн зах зээлийн 98 орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүнд алдсан. Монгол дархадын нэг бүтээл дахин давтагдашгүй цор ганц бүтээлүүдийг байдаг. Монголчууд эртнээс уламжлагдаж ирсэн монгол өмсгөл зүүсгэл, үнэт хэрэглэл өнөө үед алдагдаж буй энэ цаг үед монголчууддаа үнэт эдлэлийн уламжлалт хэрэглээ, эд хэрэглэлийн мөн чанарыг таниулан сурталчлах үүднээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна гэлээ. 

Мөн Монгол уран дарханы “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн О.Мөнгөнцоож "МОНГОЛ ДАРХАН -2022" үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар “Уран дархны өв соёл, үйл ажиллагааг олон нийтэд таниулах үүднээс Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Үзэсгэлэнг зохион байгуулж буй хамгийн гол зорилго бол шинэ залуу үедээ дарханы урлалыг таниулах, энэ чиглэлээр суралцах, тухайн мэргэжлийг өвлөж, ажиллах боломжтойг сурталчлах, ахмад үеийн дархчууд, залуу үеийн холбож мэдлэг туршлагыг хуваалцах юм. 

Уран бүтээлүүдээ худалдаалж, борлуулах гэхээс илүүтэй өнөөгийн монгол дархчуудын ур чадвар ямар түвшинд байна вэ, орчин үеийн технологитой хамтарч хэрхэн шинэчлэгдэж ажиллаж байна вэ гэдгийг таниулахыг чухалчлан ажиллаж байна. 

Энэхүү үзэсгэлэнг зохиосноор бид анзаараагүй орхисон өв соёл мартагдсан зүйлсээ гурван жил тутамд сэргээн санадаг уламжлалтай болох болтугай хэмээн хүс ч байна.” гэж онцоллоо. 

Үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейд долоо хоногийн туршид үргэлжлэх бөгөөд дараах арга хэмжээнээс бүрдэх юм байна. 

Үүнд:

1. Шилдэг бүтээл шалгаруулах, Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулах ёслол

2. Уран дархчуудад төрийн дээд одон медаль, бусад шагнал гардуулах 

3. Монголын уран дарханы ахмад болон залуу үеийнхний уулзалт

4. Монгол уран дарханы сор болсон бүтээлүүдийн дуудлага худалдаа 

5. Хүндэтгэлийн хүлээн авалт 

6. Уран дархчуудын бүтээгдэхүүний худалдаа 

Бүтээлээ ирүүлэх хүсэлтэй уран дархчууд 6-р сарын 29-ний өдөр өглөө 10:00-18:00 цагийн хооронд Монголын Уран Зургийн Галерей дээр бүтээл хүлээн авах ажлын хэсэгт бүтээлээ хүлээлгэн өгч, бүртгүүлнэ. 

Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99793337, 99086485, 95705706 утаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.