Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр Кедарнат мужид болсон төслийн нээлтэд саарал өнгийн монгол дээл өмсөн очсон бөгөөд сүмд зочилж залбирсан зургаа твиттерт оруулжээ.

Тэрбээр Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд 2015 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад анхны айлчлалаа хийж байсан юм. 

Тухайн үед Монголчууд морь бас монгол дээл бас морь бэлэглэсэн гэдэг. Гадны улс орны төрийн тэргүүнүүдэд ч бас үндэсний дээлээ бэлэглэдэг өмсүүлдэг соёл аль ч улс оронд бий. Гэхдээ өмсөөд байдаг нь олон биш. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Наринда Модид монгол дээл таалагдсан бололтой.