Буяндэлгэрийн Мөнхчимэг
02 сарын 20, 2025
Монголчууд монголдоо үйлдвэрлэв уриатай “Басу” брэндийн хамт олон/BASU/ энэ жилээс тухайн хүнд л зориулсан эсгүүртэй монгол дээлийг урлаж эхэлжээ. Энэ талаар тус брэндийн дизайнер Н.Үнэнбат онцлон ярилаа.
Сайхан дээл хийлгэх гэвэл эхлээд эсгүүрт л анхаар
Сар шинийн өдрүүд, баяр наадмаараа монголчууд маань тэр чигээрээ шахам үндэсний дээл хувцсаараа гоёх дуртай болсонд баярладаг. Хаяахан “Надад дээл зохидоггүй, өмсөж чаддаггүй, өмсөхөд тухгүй” гэдэг хүмүүс таардаг л юм. Мэргэжлийн дизайнерын хувьд зөвлөхөд дээл зохихгүй монгол хүн гэж байдаггүй. Харин биеийнх нь онцлогт тохироогүй, томдсон эсвэл эсгүүрийн алдаатай дээл өмссөн хүн л түүртдэг.
Хүн бүрийн өмсгөл өөр тул энгэрийн хараа, зах, суга гээд хэсэг болгон хэмжээтэй. Энэ хэмжээг авч эсгэж хийсэн дээл өмссөн эзэндээ маш эвтэйхэн байдаг. Мэдээж материалаас гадна өнгийг нь тухайн хүндээ зориулан сонгох нь маш чухал.
Цагаан, шаргал, цайвардуу арьстай хүмүүст тод өнгөнүүд маш сайхан зохицдог. Харин бордуу царайтай хүмүүст холилдсон өнгөнүүд зохимжтой байдаг гэх мэт энгийн зүйлсээс эхлээд өнгөний тон, хээ хуарыг хэрхэн хоршуулж зохиомжлох вэ гээд мэргэжлийн ур чадвар шаардсан нарийн зүйлс олон бий.
Загвар дизайн талаасаа биеийн өөтэй хэсгийг нууж, давуу талыг тодотгох нь хувцасны гол зорилгын нэг.
Гэтэл хүмүүс “Би махлаг юм чинь сул загвартай, хар өнгөтэй нь дээр” гэх мэт өрөөсгөл ойлголттойгоор хувцсаа сонгож байна.
Ингэж таамгаар өөртөө таалагдахгүй дээл хувцас сонгож эд материал, мөнгө, цаг хугацаагаа алдаснаас мэргэжлийн дизайнер дээр очих нь л зөв шийдэл байдаг юм шүү.
Ганган, чамин хийцтэй дээл хувцасыг эртнээсээ дизайнерууд л хийдэг байсан
Бид өвгөдийн үлдээсэн өв соёлыг эрхэмлэж дээлээ баяраар голдуу л өмсөж байна.
Хэдийгээр баяр наадмаар өмсөх ч энэ хувцсандаа хүндэтгэлтэй хандаж, ач холбогдол өгч чанартай, хийц сайтайг сонгож эдлээсэй гэж дизайнер хүний хувьд хүсдэг.
Бидний ээж, эмээгийн үед хүн болгон дээлээ оёод өмсчихдөг л байв. Гэхдээ наадмын гоёл, найр хуримын дээлээ онцгойлон анхаарна. Иймээс ч эртнээсээ нутаг усныхаа хамгийн алдартай гарын уртай хүнийг л зорьж дээлийн өнгөө барьж хүндэтгэн очдог уламжлал байжээ. Тэр хүмүүсийг өнөө цагийнхаар бол дизайнерууд гэж хэлж болохоор байгаа юм.
Бичлэг үзэх:
Мэдээж энэ хүний оёсон дээлийн эсгүүр, зах, товч, шилбэ, эмжээр, хошмогтой юугаа ярих билээ, тэр нарийн нандин ажил орсон дээл өмссөн эзнээ өнгө чимэх нь гарцаагүй. Ингэж гараа гаргаж урласан ганган дээл хувцсыг “ Аавын минь дээл, ээжийн цамц” гээд л хэчнээн он жил улирсан ч нандигнадаг соёлын онцлогтой хүмүүс билээ, бид. Чанартай материалаар, хийцлэл сайтай урласан дээл л удаан эдэлгээ дааж, үр хүүхдэд ч үлддэг.
Хийц муутай дээл угаалгын машинд угаахад л эмжээр нь сэтрэх, товч шилбэ нь задардаг. Эдэлгээ даахгүй, өмсөхөд ч нүнжиггүй. Тэгэхээр нэг дээл авлаа гэхэд эдэлж үзээд 1-2 жилийн дараа жинхэнэ чанарыг нь танина гэсэн үг. Манай Басу брэндийн хувьд дээлийнхээ хийцлэл дээр стандарт тогтоохыг хичээж ажиллаж байна.
Материалаа сонгохдоо хүний эрүүл мэндэд ээлтэй, байгальд хоргүй, арьсанд таатай бүтээгдэхүүнийн сонгон авдагаараа онцлогтой. Хүний арьс нь мэдрэмтгий тул чанаргүй материалд харшил өгч, загатнадаг. Тиймээс байгалийн гаралтай материал тэр дундаа ноос, торго, хөвөн даавуу нь арьсыг цочроохгүй, агаар нэвтрүүлдэг учраас өмсөхөд биед эвтэйхэн болдог. Мэдээж байгалийн гаралтай даавуугаар хийсэн дээл удаан эдэлгээтэй байдаг.
Бахархалт баяраараа БАСУ дээлтэй шинэлэхийг хүсвэл:
Захиалга өгөх утас: 70 00 22 23 /2 дугаарыг дарж BASU дээл, тейлорийн урлантай холбогдоорой
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн 100, МИАТ билетийн кассаас урагш 45 байр
Ажлын цаг: Даваа-Баасан 09:00-20:00
Бямба: 10:00-19:00
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.