Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9,56 жилээр бага байна.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 15 мянга гаруй нас баралт бүртгэгджээ. Тэдгээр нас барсан хүмүүсийн 60.8 хувь нь эрэгтэй, 39,2 хувь нь эмэгтэй байна. Шалтгааны хувьд 3 хүн тутмын нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний тутмын нэг нь хавдрын өвчний улмаас нас баржээ.

Тухайлбал зүрх судасны өвчний шалтгааныг нарийвчлан авч үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс зүрхний шигдээс өвчнөөр 5 дахин, тархинд цус харвах өвчнөөр 2 дахин их нас барсан байна. Хавдрын өвчлөл хувьд ч ялгаагүй эрэгтэйчүүдийн дунд өндөр гардаг. Бас бэртэл гэмтэл, осолд илүү их өртөж байна.

Эрчүүдийн осол гэмтлийн улмаас эмнэлэгт ханддаг тоо эмэгтэйчүүдээс 2 дахин их. Гэвч бусад өвчний улмаас эмнэлэгт ханддаг тоо нь 2-3,3 дахин бага гарчээ. Мөн эрчүүдийн 80 хувь нь хэдийнээ оройтсон хойно эмнэлэгт ханддаг ажээ.