Б.Баясгалан
04 сарын 20, 2022
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандорж боловсолын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ийнхүү бичиж байна.

Монгол хэлний шалгалтандаа унасан 5000 хүүхдээ хайрла, сайд аа! Өөрсдийнхөө тэнэглэлд харин харамс.
ЭЕШ рүү явах эхний шалгуур болсон Монгол хэлний шалгалтандаа бүдэрсэн 5000 хүүхдийг өрөвдөж байгаа хүн энэ улсад байна уу? Уйлж яваа тэднийг сонсож байгаа улс энэ улсад байна уу?
Энэ 5000 хүүхдийг ийм байдалд хүргэсэн монгол хэлний 5000 багш, 5000 эцэг эх, 5000 сургууль, 5000 дарга, боловсролын яамныхан, боловсролын сайд, ерөнхий сайд, төрийн тэргүүн, тэдний хайртай төлөөлөл нь болох их хурлын гишүүд, их хурлын дарга тэднийхээ стресс, дистрессийг хэр хуваалцаж байдаг юм бол доо! Тэднийгээ гундаж суухад нь хэр түшиж байдаг юм бол доо!
ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид амьдралдаа хөл тавих шалгалтандаа бэлдэж байх энэ чухам цаг дор тэднээс 12 жилийн туршид тасралтгүй үзсэн гэх эх хэл болох Монгол хэл, хоёр бичгээр шалтгалт авах нь энэ улсын чухам хэнд нь аз жаргалтай, хэнд нь ашигтай байдаг юм бол оо? Энэ бодлого ер нь хэр цэцэн хэрэг юм бол оо!
Монгол хүүхдүүд монгол хэлээ сураагүй, тэдэнд түүнийг 12 жилийн турш сургаж чаддаггүй гэж үзэж байгаа юм бол төгсөх энэ чухам цагт нь биш явцад нь, бүүр 11 жилийн туршид нь тасралтгүй тэднээс эх хэлний шалгалтыг нь өдөр шөнө гэлтгүй байнга авч байхгүй дээ. Тийм ээ!
Хүсэл дээр нь хясна гэдэг шиг яг төгсөх гэхэд нь эх хэлээрээ шалгалт авна гэж айлгана, төвлөрлийг нь өөр хэрэггүй зүйл рүү хандуулан сарниулж, үймүүлж саад болгон хорлоно, сүр данзанчилан гэвч түүнийг авсныхаа дараа нь тэднийг унагана, унагасны дараа нь амьдралаар нь хохироож байгаа нь энэ цагийн төрийн бодитой хорон бодлого мөн. Ийм бодлого хүүхдээ гэдэггүй нийгэмд л амь бөхтэй байдаг юм байна даа.
Яг чухаг эгшинд нь тэднийг эх хэлээр нь ийнхүү унагаж тийнхүү дарамталж, олны өмнө ихэд доромжилж дорд болгож байгаа нь бас л муухай, хүн чанаргүй, хүний үнэргүй үйл юм даа. Тийм ээ!
ЕБС-ийг төгсөх зургаан хүүхдийн бүрийн нэгийг огт утгагүй ийм шалгалтанд унагаж тэднийг амьдралынх нь маш чухаг мөчид нь дистесстэд оруулж зовоож байгаадаа иймд Боловсролын яам, монгол төр ихэд баяртай байдаг юм байх даа?
ЕБС-ийн төгсөгчийг хүсэл дээр нь хясахдаа боловсролын сайд, ерөнхий сайд, төрийн тэргүүн, их хурлын дарга нар бас их л баяртай явдаг байх даа!
Монгол хэлний шалгалтандаа унасан 5000 хүүхдээ иймд тэднээс бусад монгол хүн бүр, иргэн бүр, үе тэнгийнхэн бүр, ер нь улсаараа, нийтээрээ гамная, хайрлая. Дэмжье. Түшье.
Амьдралдаа хөл тавих энэ чухаг эгшинд нь тэднийгээ хатуурхан түлхэх биш харин зөөлөнхөн түшье. Зөөлөн байя.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.145] ・ 2022.04.21 Хариулах
Сэжигийн бүдүүн гахайг солиоч. Мхбш нь а вариантыг б вариантаар зассан, б вариантыг а вариантаар зассан. Хүүхдийн дүн шивээгүй асуудлууд их.
Зочин [202.126.89.145] ・ 2022.04.21 Хариулах
Боловсролын үнэлгээний төвийн луйварчин Ганбатыг солиоч сайдаа. Байгууллагынхаа нууц болох сэдвүүдээ ном болгон хэвлэж бүх орон нутаг уланнбаатар хотод 15000 төгрөгөөр монголын хичнээн эцэг эхийг шулав. Программ сайжруулсан нэрээр байнга луйвар. Боловсролын үнэлгээний төв Хэнтий аймгийн хамаатан садан нутгийн зөвлөлийнхнөөр дүүрсэн.
Зочин [64.119.21.60] ・ 2022.04.21 Хариулах
Математик,физик г.мэт хичээлээр цаашдаа явах хүүхэд монгол хэл бичгийн шалгалт хэрэгтэй юмуу.Хүүхэд бүхэн монгол хэл бичигтээ сайн байлаа гээд ямар хэрэг бган бэ?
Зочин [202.126.90.158] ・ 2022.04.20 Хариулах
Бүгд дээд боловсролтой болох албатай юу?
Зочин [139.5.218.132] ・ 2022.04.20 Хариулах
Сурах хүүхэд нь сураад л байна. Багш руу буруу чихэх хэрэггүй. Тэгээд ч багш ширүүхэн дуугарвал дарамталсан хэрэгт ордог болсон цаг шүү. Монгол хэлний мэдлэгийг 1-5-р ангидаа л эзэмшээд зүгширчихдэг шүү дээ. Эх хэлний мэдлэгээ эзэмшээгүй бол их дээд сургуульд юугаа сурдаг юм бэ? Дипломны гол л гарч ирнэ биз.
Зочин [64.119.20.28] ・ 2022.04.20 Хариулах
Заагаад сурдаггүй шаарнуудыг зодож занчаад ч болсон сургах юмсан
Зочин [202.126.88.220] ・ 2022.04.20 Хариулах
Боловсролын систем навс унаж байгааг харуулж бна. Үүнд үе үеийн Боловсролын саадуудыг хамгийн их хамаатай эцэст нь хүүхдүүд хохироод үлддэг.
Зочин [66.181.161.74] ・ 2022.04.20 Хариулах
энэ сонин дүрэм байгаа тэрүүгээр шалгалт авбал улсаараа унах байх даа
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Нийгэм
Тархи судлалаас багшийн чадамж хүртэл
Л.Дэлгэрмаа ・ 04 сарын 16, 2026
Нийгэм
Л.Энх-Амгалан: БШУЯ дээр байгаа бүх тендерийг өнөөдөр шилжүүлсэн
Б.Баясгалан ・ 02 сарын 17, 2021
Улс төр
Л.Энх-Амгалан: Энэ бол манай намын патенттай акц, АН бүтээлч сөрөг хүчин бай
Б.Баясгалан ・ 11 сарын 05, 2020
Улс төр
Л.Энх-Амгалан: Засгийн газрын тусгай сангуудыг жинхэнэ утгаар нь ашиглах цаг ирчихээд байна
Б.Баясгалан ・ 12 сарын 03, 2020
Улс төр
Л.Энх-Амгалан: Д.Ганбат гишүүнээ та асуудалд эрүүл саруулаар хандаж, хуулиа уншмаар байна
Б.Баясгалан ・ 12 сарын 10, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.