"Цэнхэр машинтай 2" аяллын влог хөтлөн явуулдаг Монгол хосууд Улаанбаатараас Австрали улсын Сидней хүрэх авто аяллаа амжилттай дуусгажээ. 

Тэд гурван тив, хоёр далайг гаталж, 7600 км замыг агаараар, 7400 км замыг усаар, 55.000 км газрыг хуурай замаар нийт 70.000 км замыг туулан зорьсон зорилгодоо хүрснээ сошиал хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Ингэхдээ нийт 418 өдрийг зарцуулж өнөөдөр Сидней хотод очсон аж. 

Тэд өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайгаас аяллаа эхлүүлж цааш 16 улсыг дамжсаар зорьсон цэгтээ хүрсэн байна.