Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК-ийн 100 хувийн охин компани болох "МИК ОССК" ХХК нь бондоо амжилттай арилжлаа.

Тус компани 1 дүгээр сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй нийт 250 сая ам.долларын үнийн дүн бүхий бондыг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай арилжаалсан байна.

"МИК Холдинг" ХК олон улсын үнэлгээний агентлагуудаас "В" үнэлгээтэй байгаа нь Монгол улсын зээлжих зэрэглэлтэй адил түвшинд байгаа юм. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй компаниуд дотроос хамгийн анхны олон улсын санхүүгийн зах зээлд бонд арилжаалсан компани боллоо.