Монгол улсад мэдээллийн технологийн салбар жил ирэх бүр хөгжсөөр байна. Тухайлбал хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх нэгэн алхмыг хийжээ. Үүний үр дүнд үнэт цаасны зах зээлд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүд дэлхийн хаанаас ч өөрийн үнэт цаасны дансны үлдэгдэлээ шалгаж, дансанд хийгдсэн бүхий л төрлийн гүйлгээнд хяналт тавих боломжтой болох аж. Мөн гадна дансан дахь үнэт цаасны үнэ, ханшид шинжилгээ хийх юм.

Данс нээх:

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай Монгол улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд нь энэхүү үйлчилгээг авах эрхтэй. Тухайн данс эзэмшигчийн дансны мэдээллийн нууцыг эрсдэлээс хамгаалах үүднээс өөрийн биеэр ирж үйлчлүүлэх шаардлагатай аж. Харин өөрийн биеэр ирэх боломжгүй, хөдөө орон нутаг, гадаадаас энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл баталгаат шуудангаар хүсэлтээ холбогдох баримтын хамт ирүүлж болох нь ээ. Ингэснээр өөрийн интернэт шуудангийн хаягаар хариу мэдээллийг хүлээн авах боломжтой юм.

Интернэт үйлчилгээний эрх нээлгэх үед иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтыг заавал авч ирнэ. 

Интернэт дансны үйлчилгээг авахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1.Интернэт үйлчилгээгээр үйлчлүүлэх ХАРИЛЦАГЧИЙН ХҮСЭЛТ -ийг энд дарж авах

2.Хэрэв аж ахуйн нэгж бол нэмэлт албан тоот

3.ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ-г үзэх байгуулснаар интернет эрх нээлгэх боломжтой болно.

Интернэт дансны үйлчилгээ үзүүлэх журамыг энд дарж үзнэ үү.

Үйлчилгээ
Хураамж /төгрөгөөр/
1
Дансны үлдэгдэлээ шалгах
2000
2
Дансны дэлгэрэнгүй хуулга үзэх
4000
3
Дансандаа шинжилгээ хийх
2000