Монгол улс, ОХУ-ын ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ 6-р сарын 7-оос 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна. 

Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны яам

Гүйцэтгэгчээр Монгол-Оросын Худалдааны Танхим, ОХУ-ын Росспецмаш компани, ОХУ-ын Российский Экспортный центр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл Экспо компани тус тус ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд:

  • Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа 6-р сарын 7-оос 9-ний өдөрүүдэд Сүхбаатарын талбайд болох баОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарын 90 компанийн 250 орчим төлөөлөгчид оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмж,  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ.
  • Эдийн засгийн чуулга уулзалт  6-р сарын 7,8-нд Төрийн ордон, Шангри Лазочид буудалд болох ба нэгдсэн хуралдааны үеэр хоёр улсын Засгийн газар, холбогдох яам, байгууллагын зүгээс Монгол, Оросын харилцаа, голлох салбаруудын хамтын ажиллагааны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар санал солилцох бол үдээс хойш явагдахсалбар хуралдаануудаар хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа болон зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хоёр талын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл санал солилцоно.
  • И.Моисеевын нэрэмжит академик чуулга6-р сарын 7,8-нд Соёлын төв өргөөнд уран бүтээлийн дээжээсээ толилуулах бол
  • Гэрэл зургийн үзэсгэлэн 6-р сарын 7,8-нд мөн Соёлын төв өргөөнд Монгол Оросын найрамдалт харилцаа, түүхэн зургуудыг дэлгэн үзүүлнэ.
  • Монгол, Оросын залуу жудочдын нөхөрсөг барилдаан 6-р сарын 8-нд Сүхбаатарын талбайд болно.
  • Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт 6-р сарын 7,8-нд Сүхбаатарын талбайд болно.