Монгол Улс "МиГ-29" загварын хоёр сөнөөгч нисэх онгоцтой боллоо

Х.Оргил
11 сарын 17, 2019

Монгол Улсын нисэх хүчин арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ОХУ-аас "МиГ-29" загварын хоёр сөнөөгч нисэх онгоцыг хүлээн авлаа.

 

Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор тайван цагт ч манай улсын батлан хамгаалах хүч нэмэгдэж, өөрийн агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, Монгол Улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцуудад агаарын сахилга бат бий болгох ач холбогдолтой юм.  

Дөрөвдүгээр үеийн энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой юм байна.

 

Холбоотой сэдвүүд

зэвсэгтхүчин онгоц

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.