Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Арабын Бүгд Найрамдах Сири Улсад олон хүний амь эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. 

Хөнжил, гудас, хичээлийн хэрэглэл, анхны тусламжийн иж бүрдэл зэргийг худалдан авах, хүргэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газар гаргах юм байна.

Монголын улаан загалмайн нийгэмлэг “Хайрцаг дүүрэн хайр” аян өрнүүлж 1000 хүүхдэд тусламж үзүүлэхээр бэлдэж байна. Сири Улсын 13 сая хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа бөгөөд зургаан сая нь хүүхэд юм.