Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 25, 2017
Энэ сарын 26-наас ирэх сарын 9-ний хооронд дорнодын талд орос монголын хамтарсан хээрийн сургууль “Сэлэнгэ 2017” болох гэж байна. Хээрийн сургуулилтад хоёр талаас 1000 орчим алба хаагч оролцоно.
Оросын талаас Дорнодын цэргийн тойрог руу сургуулилтын үеэр ашиглах хуягт тээврийн хэрэгслүүд, "Т-72B3" танк, минамётын батарей, "БМ-21 Град" пуужинт артиллер зэрэг зэвсэг, техник хэрэгслийг өнөөдрөөс Монгол руу зөөж эхэлсэн байна.
Хойд хөршийн цэргийн төлөөлөгчид энэ тухай “Анх удаагаа говь цөлийн нөхцөлд алан хядах бүлэглэлийн эсрэг тэмцэх хээрийн суургууль болох болно” хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.