Б.Баясгалан
08 сарын 07, 2018
Монголын мисс Ж.Учрал энэ сарын 4-нд АНУ-ын Сан-Франциско хотноо болсон "Miss Asian Global & Miss Asian America Pageant" хэмээх сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлжээ.
Жил бүр АНУ-д зохиогддог тус тэмцээний "Хатан хаан"-ы титмийг зүүсэн Ж.Учрал нь 17 настай бөгөөд тэмцээний хамгийн залуу оролцогчдын нэг аж. Тэрээр тэмцээнд хүч сорьсон олон орны 500 гаруй бүсгүйчүүдээс өөрийн гоо үзэсгэлэн, мэдлэг чадвар, оюун ухаанаараа шалгаран ийнхүү тэргүүн байрын титмийг зүүж, эх орныхоо нэрийг Сан-Францискогийн тайзнаа цуурайтуулжээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/MissAsianGlobal/
мисс монгол miss asian global & miss asian america pageant ж.учрал
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.