Монгол Улсаа төлөөлөн "Дакар ралли 2019" уралдаанд оролцох тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

41 дэх удаагийн Дакара-2019 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 1 дүгээр сарын 6-17-ны өдрүүдэд Өмнөд Америкийн Перру улсад болно. Тус тэмцээнд манай улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ.

Багийн бүрэлдэхүүнд:

  • Жолоодогч тамирчнаар Олон Улсын хэмжээний мастер Ө.Бямбацогт, 
  • Багийн ахлагч, чиглүүлэгчээр Олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр
  • Багийн механикаар мото спортын Олон улсын хэмжээний мастер  Б.Баттөр
  • Механикийн багийн жолооч, орчуулагчаар н.Тэмүүжин, 
  • Сэтгүүлч н.Онон нар явах аж.

Мэдээллийн үеэр тэд

Дакар ралли гэдэг нь дэлхийн авто мото спортын хамгийн том өндөр чансаатай, хамгийн хэцүү тэмцээн юм. Энэ уралдаанд Монгол тамирчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ UTV ангилалд оролцож буйгаараа онцлогтой. Тэмцээн Перру улсын элсэн цөлд далайн түвшний 0 цэгээс 3800 метрийн өндрийн шилжилттэйгээр газарзүйн нэлээд хүнд нөхцөлд уралдана. 

Дакар ралли нь цаг агаар, болон газар зүйн хувьд авто машинаар явж болох хамгийн хүнд нөхцлийг сонгож хийдэг. Маш хэцүү нөхцөлд тэмцээн болно гэдгийг урьдчилж зарласан байгаа. Үүнтэй холбоотойгоор бид бэлтгэл ажлаа хангаад, хөдлөхөд бэлэн боллоо. Тус тэмцээнд оролцох гэж техникээ маш өндөр түвшинд хичээж бэлтгэсэн" хэмээн ярилаа.

Тамирчдын мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.