КЫЗЫЛ. /TASS/. Монгол Улсаас ОХУ-ын Тува улс руу хийх техникийн нислэг цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлогдлоо гэж тус улсын Зам тээврийн яам мэдээлжээ. Уг нислэг нь Тува улсын нийслэл Кызыл хотын нисэх онгоцны буудлын хувьд олон улсын анхны нислэг болох ёстой байсан юм.

Тува улсын нийслэл хотоор дамжин өнгөрөх агаарын харилцааг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах боломжийг шалгах зорилгоор Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани 10 дугаар сарын 26-нд техникийн нислэг үйлдэнэ гэж урьд нь мэдээлсэн билээ.

“Манантай, нойтон цас орж, цаг агаар таагүй байснаас шалтгаалан нислэгийг хойшлууллаа. Монголын агаарын тээврийн компани ойрын долоо хоногт мэдэгдлээ өгнө” гэж Тува улсын Зам тээврийн яам мэдээлжээ.

Олон улсын нислэг нь бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж Тувагийн эрх баригчид найдаж байгаа аж. Кызыл хотын нисэх онгоцны буудал наймдугаар сарын эцсээр олон улсын статустай болсон байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг