Х.Оргил
11 сарын 15, 2021
Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ сарын 11-13-ны хооронд ОХУ-ын Эрмитаж музейн "Капелла" болон Марийнский театрт тоглолоо.
Аялан тоглолтын багт Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид багтсан бөгөөд Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэсэн юм.
Морин хуурын чуулгынхан байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орнуудын томоохон театруудын алдартай тайзнаа амжилттай тоглолт хийж байсан бөгөөд Санкт-Петрбург, Эрмитаж музейн "Капелла" концертын танхимд хоёр дахь удаагаа, Марийнский театрын концертын танхимд анх удаа тоглолт зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.