"The beginning of fall" Тусгаар тогтнолын ордны тайзнаа эгшиглэнэ

Х.Оргил
10 сарын 23, 2019

Монгол улсын Морин хуурын чуулгын "The beginning of fall" тоглолт энэ сарын 25, 26-нд Тусгаар тогтнолын ордонд 19:00 цагт болно. Тоглолтыг морин хуурч, удирдаач, МУСТА Д. Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүдийг дахин тайзнаа амилуулж, хоёр өдрийн турш эгшиглүүлэх юм.  

Морин хуурын чуулгын хамт олон "Цэцээ-Гүн" Ротаракт клубын "Хүн бүр сурах эрхтэй" тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжин энэхүү хандивын тоглолтоо 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын орлогыг тэтгэлэгт хөтөлбөрт хандивлах юм.

Боловсролыг дэмжигч “Цэцээ Гүн” нийгэмд үйлчлэх Ротаракт клуб нь 2013 оноос эхлэн “Хүн Бүр Сурах Эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, нийт 37 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг гардуулжээ. Тус хөтөлбөр нь сурлагын амжилт, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан оюутнуудыг хамруулж, сурах боломж олгодог.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.