ГАНБАТЫН БАТЗАЯА
10 сарын 17, 2023
Дээд боловсролын тухай хуульд их сургуулиудын эрэмбийг хоёр жил тутамд нэг удаа зарлахаар тусгасан. Үүний дагуу дэлхийн шилдэг их, дээд сургуулийн үнэлгээг гаргадаг “Тimes higher education” байгууллагын аргачлал, зөвлөгөөнд тулгуурлаж Боловсролын үнэлгээний төв болон Боловсролын чанарын судалгааны хүрээлэнтэй хамтран Монгол Улсын 61 их сургуулийг эрэмбэллээ. Энэ эрэмбийг гаргахдаа сургалтын чанар, орчин, судалгааны бүтээл, төгсөгчдын мөшгөх судалгаа, ажлын байртай болсон эсэх зэрэг 274 нарийвчилсан үзүүлэлтийг харж жагсаасан байна.
Эхний аравт жагссан сургуулиудыг танилцуулъя.

Дээрх сургуулиуд эхний аравт жагссан бол Монголын үндэсний их сургууль, Чингис хаан дээд сургууль, Хятад Монголын хамтарсан дээд сургуулиуд сүүл мушгисан байна.
Эрэмбэд жагсаасан 61 сургуулиас сургалтын чанарын гүйцэтгэлийн үзүүлэлтээр 60-аас дээш хувьтай үнэлгээ авсан 18 их сургууль, 50-аас дээш хувийн үнэлгээ авсан 30 орчим сургууль байна.
Өөрөөр хэлбэл, их сургуулиудын 50 хувь нь сургалтын чанараар муу үнэлгээ авчээ.
Монгол улсын хувьд дээд сургууль гэсэн ангилал байхгүй. Харин цаашид их сургууль, коллеж гэсэн хоёр үндсэн ангиллын дагуу сургалтын үйл ажиллагаа явуулахаар болсон. Иймээс шаардлага хангахгүй их сургуулиудыг татан буулгаж, коллеж, мэргэжлийн боловсролын түвшинд үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрнө гэж мэдээлж байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.82.149] ・ 2025.09.20 Хариулах
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.