Б.Баясгалан
08 сарын 07, 2018
Эдийн засгийн шинжлэх ухааны тэргүүлэх 35 сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоо, тэдгээрийн оноогоор дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг Тилбургийн шинэчилсэн жагсаалтад МУИС дээгүүрт бичигджээ.
Тодруулбал, сүүлийн таван жилийн нийлбэр үнэлгээгээр тус сургууль дэлхийд 560, Азид 63 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Дэлхийн 26 мянга, Азийн 12 мянга гаруй сургуультай өрсөлдөж дээрх амжилтыг гаргасан байна.
Өнгөрсөн онд МУИС Дэлхийд 675, Азид 94 дүгээрт жагсаж байсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.