Б.Баясгалан
08 сарын 26, 2018
Монгол Улсын Их сургуулийг сургалтын төлбөрөө нэмлээ хэмээн тус сургуулийн оюутнууд өнөөдөр жагсаал зохион байгууллаа.
Тэд сургалтын төлбөрийг юунд зарцуулдаг болохыг ил тод тайлагнах, төлбөр нэмсэн ч инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхийг сургуулийн захиргаанаас шаардаж буй юм.
Үүнтэй холбоотойгоор бид МУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөр болон бусад үйлчилгээний хураамжийн хэмжээг хүргэж байна.
Бакалаврын түвшинд хичээл бүрээс шалтгаалан нэг багц цагийн төлбөр 98.000-115.000 төгрөг байна. Нэг оюутан хичээлийн хагас жилд 12-16 багц цагийн хичээл сонгон суралцах журамтай.
Эндээс дундажлаад үзэхэд оюутнууд хагас жилд 1.491.000 төгрөг, бүтэн хичээлийн жилд 2.892.000 төгрөгийн сургалтын төлбөр төлөх юм байна.
Оюутны дотуур байрны нэг жилийн төлбөр нь салбар, давхар зэргээс хамааран 350.000-630.000 төгрөг аж.
Тус сургуулийн Удирдах зөвлөлөөс батласан сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөр, үйлчилгээний бусад хураамж, хамтарсан болон зэргийн бус сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосон тогтоол
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.