МУИС, ШУТИС Азийн шилдэг 1500 их сургуулийн жагсаалтад багтлаа

Peak.mn
06 сарын 12, 2026

Дэлхийн их сургуулиудын чансааг тодорхойлдог QS судалгааны байгууллагаас "QS World University Rankings: Asia 2026" жагсаалтыг танилцууллаа. 

Энэ удаагийн эрэмбээр Монголын хоёр том их сургууль болох Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) Азийн шилдэг их сургуулиудын жагсаалтад багтсан байна.

Уг чансаагаар МУИС Азийн хэмжээнд 1101–1200, ШУТИС 1301–1400 дугаар байрт эрэмбэлэгджээ.


Мөн Зүүн Азийн бүсийн ангиллаар МУИС 503-т, ШУТИС 604-т жагссан байна.

Энэхүү байгууллага их сургуулиудын чансааг тодорхойлохдоо академик нэр хүнд, ажил олгогчдын үнэлгээ, судалгааны бүтээлийн тоо, үр нөлөө, багш-оюутны харьцаа, олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг. 

МУИС сургалтын чанар болон академик нэр хүндээрээ  Монголын их сургуулиудыг тэргүүлдэг билээ. Харин  ШУТИС инженер, технологийн чиглэлийн судалгаа, олон улсын хамтын ажиллагаагаараа үнэлэгддэг. 

Азийн хэмжээнд 1000 гаруй их, дээд сургууль эрэмбэлэгддэг энэ жагсаалтад багтсан нь Монголын дээд боловсролын байгууллагууд  олон улсын түвшинд өрсөлдөх чадвар нь нэмэгдэж байгааг илтгэж буй.


Б.Үжин

Холбоотой сэдвүүд

ихсургууль муис шутис

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.