Х.Оргил
07 сарын 30, 2018
Мөнгө бол хүний мөрөөдөл, зорилгодоо хүргэх нэг хэрэгсэл юм шүү. Иймээс хүүхэд бүр багаасаа мөнгийг зөв хэрэглэж, удирдаж сурах нь чухал юм.
Мөнгөө удирдах хамгийн энгийн арга
Амьдралын зорилгоо тодорхойлох - Аливаа хүн эрх чөлөөтэй, сэтгэл тайван, бие эрүүл, санхүүгийн хувьд гачигдах зүйлгүй аж төрөхийг хүсдэг билээ. Хувь хүн хүссэн мэргэжлээ эзэмшиж дуртай ажлаа гүйцэтгэж хүнд тустай зүйл бүтээн, үүнээсээ сэтгэлийн таашаал авч амьдрахаа сайн сайхан амьдарч байна гэж үздэг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд амьдралын зорилгоо хүсэл, нөхцөл байдалдаа зохицуулан оновчтой тодорхойлохдоо олон зүйлийг тооцох хэрэгтэй болдог. Амьдралын зорилго нь хүний амьдралын мөчлөг буюу амьдралын шугамтай холбоотой.
Төрсөн он 2000 --------------------------> одоо 2017 ------------------------------> Амьдрал төгсөх мөч
Санхүүгийн зорилгоо тодорхойлох- Ирээдүйд тодорхой зорилгод хүрэхийн тулд хэрэгжүүлэх тодорхой хугацааны санхүүгийн төлөвлөгөө. Зах зээл хөгжсөн улс орнуудад амьдралын зорилгоо тодорхойлоход “УХААЛАГ (SMART)” зарчмыг түгээмэл ашигладаг.
Мөнгө зорилгодоо хүрэх хэрэгсэл- Тухайн хүн мөрөөдөлдөө хүрэхэд мөнгө чухал хүчин зүйлийн нэг мөн боловч түүнийхээ төлөө цөхрөлтгүй, хичээнгүй ажиллах зан чанар байж л амжилтад хүрэх билээ. Зорилгодоо хүрч мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж үзвэл үүнийг хэрхэн бий болгох вэ? Жишээлбэл, Анар 25 настайдаа усанд сэлэлтийн мэргэжлийн хүн болохыг зорилоо, үүнд мөнгө хэрхэн тус болох вэ?
Эх сурвалж: Санхүүгийн боловсрол
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.