Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "МАНАН гэж юу вэ хүмүүс маш их асууж байна. Тэгэхээр МАНАН-гийн цаана эхлээд Ц.Элбэгдоржийг байгаа гэж би ойлгодог. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон. Улмаар өөрт нь хэрэгтэй, өөрийнх нь үгэнд орох эсвэл барьцаанд нь ордог хүмүүсээрээ Монголын төрийг самарч хаясан. 

Хоёр дахь хүнийг нь М.Энхболд гэж хардаг. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нь томилгоо, сүрдүүлэг зэрэг олон аргаар хүчнийхэн, улс төрийн намынхан зэрэг хүмүүсээс багаа бүрдүүлсэн. Улмаар төрийг самарсныг би МАНАН гэж хэлж байгаа. Эдгээр дотор миний найзууд байгаа. Гэхдээ би үүнийг хэлэхгүй бол өөр ингэж үнэн зүйл хэлэх хүн алга.

Энд байгаа хууль хяналтын байгууллагынхан бол МАНАН-гийн үйл ажиллагааг гардан гүйцэтгэгчид" хэмээн мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэрлэж буй МАНАН бүлэглэлийнхэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд хоёрыг толгойлогч нь гэв.