Б.Баясгалан
07 сарын 28, 2020
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар наймдугаар сард гадаадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталлаа
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Наймдугаар сард бид нийт 14 удаагийн тусгай нислэг үйлдэнэ.
Үүнд:
д/д | Хаанаас | Чиглэл | Зорчигчийн тоо /урьдчилсан байдлаар/ | Хугацаа |
1 | БНСУ | Сөүл | 250 | 2020.08.01 |
2 | АНУ | Сиатлл | 250 | 2020.08.05 |
3 | БНЭУ | Шинэ Дели/Ханой | 170 | 2020.08.06 |
4 | Япон | Токио | 250 | 2020.08.07 |
5 | ХБНГУ | Франкфурт | 250 | 2020.08.08 |
6 | БНЧУ | Прага | 170 | 2020.08.10 |
7 | БНСУ | Сөүл | 250 | 2020.08.14 |
8 | БНСУ | Сөүл /транзит/ | 250 | 2020.08.15 |
9 | БНТУ | Истанбул | 250 | 2020.08.20 |
10 | ХБНГУ | Франкфурт | 250 | 2020.08.21 |
11 | БНСУ | Сөүл | 250 | 2020.08.22 |
12 | Япон | Токио | 250 | 2020.08.24 |
13 | ХБНГУ | Франкфурт | 250 | 2020.08.26 |
14 | Австрали | Сидней | Австрали, Зүүн Өмнөд Ази | 2020.08.27 |
Улмаар 8 чиглэлд нийт 14 удаагийн нислэг үйлдэж, 8 дугаар сард 3460 иргэнийг татаж авах урьдчилсан тооцоог гаргалаа.
Долдугаар сард мөн 14 удаагийн нислэг үйлдсэн. Наймдугаар сард энэ давтамжаа хадгалж, тусгаарлах байрны нөөц бололцоогоо нэмэгдүүлэн наймдугаар сард дахин нислэг нэмэхийг судалж байна" хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.97] ・ 2020.07.28 Хариулах
biletiinhee uniig ni niitleechee