Нарны цахилгаан үүсгүүрээр ажилладаг агуулах ашиглалтад орлоо

М-Си-Эс Кока-Кола компани шинэ агуулахын дээвэртээ 374 ширхэг 200кВт нарны зай хураагуур суурилуулж, сэргээгдэх эрчим хүчийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Бид цагт 100кВт нарны эрчим хүч хуримтлуулан агуулахын өдөр тутмын цахилгааны хэрэглээг хангаж, үүссэн эрчим хүчний илүүдлийг үйлдвэрийн үйл ажиллагаанд ашигласнаар компанийн цахилгаан хэрэглээний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж байна. Энэ нь төвийн эрчим хүчний системээс хамаарах хамаарлыг бууруулж, тасралтгүй ажиллагааг дэмжих эрчим хүчний систем юм?



Энэхүү нарны эх үүсгүүр нь жилд 92 тонн нүүрсний хэрэглээг халж, 217.4 тонн CO₂ ялгарахаас сэргийлнэ. Энэ нь 300 мод тарьсантай тэнцэх хэмжээний хүлэмжийн хий ялгарлыг бууруулах байгаль орчинд эерэг нөлөөтэй юм.

Ийнхүү М-Си-Эс Кока-Кола компани хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоо нэг алхмаар урагшлуулж, бодит ажил хэрэг болгосоор байна.

Холбоотой сэдвүүд

mcs сэргээгдэх эрчим хүч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.