Төрсний гэрчилгээн дээрх насаа март! Уламжлал болсон насжилттай хамааралтай эрүүл мэндийн өөрчлөлтүүд нь бидний пасспорт дээрх наснаас эрс ялгаатай болохыг эрдэмтэд тогтоожээ. 

Хамгийн сонирхолтой нь тус судалгааны явцад хүмүүсийн насжилт нь гарал үүслээс хамааран харилцан адилгүй болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, зарим улс оронд хөгшрөлт илүү хурдацтай явагддаг бол зарим оронд хүмүүсийн насжилт тогтвортой байдгийг илрүүлжээ. 

Тухайлбал, 76.1 настай япон хүний бие дэлхийн бусад орны 65 настай хүмүүсийнхтэй ижил байдаг аж. Өөрөөр хэлбэл гэрчилгээний нас нь өндөр ч бие физиологийн нас нь хамгийн залуу байдгаараа Япон улс тэргүүлсэн байна.

Сонирхуулахад, 55.3 настай Монгол хүний бие дэлхийн бусад орны 65 настай хүмүүсийнхтэй ойролцоо байдаг байна. Энэ нь Япон зэрэг бусад оронтой харьцуулахад хөгшрөлт хурдан явагддаг гэсэн үг юм.

Насжилтын талаарх уг жагсаалтыг хүргэж байна.

Япон улс

Насжилт , 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад :76.1


Франц

Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 76


Итали 

Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 74.8


Австрали


Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 73.6

Канад 


Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 73.2


Шинэ Зеланд 

Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 72.5


Их Британи 


Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 70.8


Мексик

Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 70.3


Иран


Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 69

АНУ

Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 68.5


Бразил 


Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 67.6


БНХАУ

Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 66


Руанда

Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 64.1


Вьетнам

Насжилт, 65 настай дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 64.1 гэх мэт. 


Монгол


Харин манай улсын хувьд уг жагсаалтын 23-т бичигдсэн бөгөөд 65 настай Монгол хүнийг дэлхийн бусад орны хүмүүстэй харьцуулахад : 55.3 гэж тодорхойлжээ.


Эх сурвалж: brightside.me