Улс орон бүр өөрийн хууль дүрэм, уламжлалтай ба тэдний зарим нь хачирхалтай, цочирдмоор байх тохиолдол байдаг. Жишээлбэл, Энэтхэг улсад эмэгтэйчүүд модтой гэрлэж болдгийг та мэдэх үү? Энэ  нь хүн байгальтай салшгүй холбоотой гэдгээс үүдэлтэй биш юм. Солонгост хүүхэд төрөхдөө нэг настайд тооцогддог, тэгвэл Австральд сонгуульд ирээгүй иргэдийг торгодог.

Дэлхийн улс орнуудын сонирхолтой баримтыг түүвэрлэн Brightside агентлаг нийтлэснийг орчуулан хүргэж байна.

Энэтхэг улсад зарим эмэгтэй модтой гэрлэдэг

Энэ хачирхалтай уламжлалын учир шалтгааныг тайлбарлахад Ведийн зурхайгаар, зарим Ангарагийн хүчтэй нөлөөн дор төрсөн хүмүүс нь аз жаргалтай гэрлэлтийг үздэггүй хэмээн үздэг. Эдгээр хүмүүсийг манглик хэмээн нэрлэдэг ба тэд хоорондоо гэрлэснээр нөгөө мангликийн нөлөөг саармагжуулах боломжтой гэж итгэдэг байна. Гэсэн хэдий ч Ангараг гарагийн нөлөө бүхий эхнэр нь нөхрийнхөө эрүүл  мэндэд халтай гэж үздэг нь  нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Тиймээс эдгээр бүсгүйчүүд нь эхлээд модтой гэрлэж “Ангарагийн хараал зүхэл”-ийг модонд шингээхийг зааварчилдаг. Энэ ёслолын дараагаар модыг шатааж, эмэгтэйг дахин гэрлэхийг зөвшөөрдөг байна.


Индонезийн Сундан үндэстэн гадилны навчийг тавагны оронд ашигладаг






View this post on Instagram









Regrann from @makan.doeloe - Thank you for coming @thefoodxplorer - makan bersama bareng bareng seru nih sambil botram, makan dialas daun. . Cobain sensai makan keroyokan ke Riung Botram yuk @riungbotram . Diatasnya Makan Doeloe Foodcourt. @makan.doeloe . Harga Paketnya mulai IDR 35k . Ayam Goreng/Bakar, Nasi Putih, Tahu Tempe, Perkedel, Ikan Asin, Tumisan Sayur, Lalapan, Kerupuk, Sambal 3 macam, Teh Tawar, Es Campur . Lantai 3 juga tersedia ruangan tertutup untuk Meeting, Arisan, Ulangtahun, Acara Keagamaan . Riung Botram Jl. Pajajaran no 136 (dekat bandara husein) . ------ #thefoodxplorer #riungbotram #botram #handsinframe #food #kulinerbandung #makandoeloefoodcourt #makandoeloe #foodie #icare #levelup #ayambakar #ayamgoreng #bandung

A post shared by BANDUNG EVENTS OFFICIAL (@bandungevents) on

Индонезийн зарим хэсэгт олуулаа хооллох үедээ гадилны навчийг таваг болгон ашигладаг. Үүнийг ботрам гэж нэрлэдэг ба утга нь “хамтдаа хооллох” гэсэн утгатай. Янз бүрийн нийгмийн давхаргын хүмүүс цугтаа нэг навчнаас хооллох боломжтой. Таксины жолооч, багш, хотын дарга, ажилгүй хүн гэх мэт. Ботрам нь гарал үүслээс үл хамааран бүх хүмүүсийг нэгтгэдэг гэж үздэг. Мөн ингэж хооллохдоо халбага сэрээ хэрэглэдэггүй.


Хятадад орон сууцыг дамжин өнгөрдөг метро


Хятадын Чунцин хотод хачирхалтай архитектурын шийдлийг харж болно. “Liziba monorail” галт тэрэгний буудал нь орон сууцны барилга дотор байрладаг. Зургадугаар давхрыг дайран өнгөрөх галт тэрэг нь олныг алмайруулахаас гадна олны эгдүүцлийг төрүүлдэг байна. Энэ шийдлийг Японд мөн ашигладаг бөгөөд орон сууц биш, оффисын барилгыг дамжин өнгөрдөг хурдны зам байдаг аж.


Пакистан улсад гэр бүлээрээ нэг мотоцикл дээр сууж болдгийг харах боломжтой

Энэ нь аюулгүй бас тав тухтай сонголт биш боловч Пакистан болон зарим улс орнуудад тохиолдох ердийн үзэгдэл аж. Эдгээр зургуудыг бид интернетэд хараад инээгээд өнгөрдөг ч эдгээр нь бидний бодох ёстой зүйл юм. Ядуурал нь хүмүүсийг аюулд хүргэх сонголт хийхээс өөр аргагүй болгодог.


Италийн жүржийн тулаан


Жил бүрийн 2 дугаар сарын сүүл болон 3 дугаар сарын эхээр Carnevale d’Ivrea буюу жүржийн тулаан болдог. Хүмүүс цасан бөмбөлөг адил бие бие рүүгээ жүрж шиддэг. Та яагаад жүрж гэж асууж магадгүй?

Зарим түүхчдийн үзэж буйгаар энэхүү тулаан нь дарангуйлагчдын эсрэг олон нийтийн бослогын бэлгэ тэмдэг гэж үздэг. Үүнээс гадна нэгэн сонирхолтой хувилбар байдаг ба Виолетта хэмээх охин орон нутгийн дарангуйлагчаас өөрийгөө хамгаалсан түүхтэй холбож тайлбарладаг. Цэргүүд Виолеттаг баривчлахаар ирэхэд нутгийн иргэд чулуу шидэн охиныг хамгаалсан ба жүржүүд нь чулууг бэлгэддэг гэнэ.

Энэ ер бусын уламжлалыг эсэргүүцэгчид байдаг ч (жил бүр 350 тонн жүрж 3 өдрийн дотор үрэгддэг) жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа ажээ.


 Австралид сонгуульд оролцоогүй иргэд торгууль төлдөг


Дэлхийн зарим хүмүүс сонгуулийн үр дүнгийн талаар гомдоллож, дахин сонгуульд оролцохгүй гэдгээ зарладаг бол зарим хүмүүс санал өгөхөөс татгалзах эрхгүй байдаг. Австрали бол сонгууль өгөөгүй иргэдэд торгууль ноогдуулдаг улсуудын нэг юм. Энэхүү торгууль нь асар их биш ч торгуульд тооцогддог байна. Жишээлбэл, 2010 оны Тасманы сонгуульд 6000 хүн оролцоогүй ба тус бүр нь 26 долларыг торгуульд төлжээ.


Мексик болон Испаниар ярьдаг улс орнуудад ашигладаг “боловсрол, хүмүүжлийн хэрэглэгдэхүүн”


La chancla нэртэй сандаалыг Латин америк, Мексик ээжүүд болон эмээ нар үгэнд ордоггүй, дүрсгүй хүүхдүүдийг сургахад ашигладаг. Барууны орнуудад сүүлийн үед уг хүмүүжүүлэх аргыг хүчирхийлэл хэмээн үзэх болсон ба бид ч энэ аргыг сайшаасангүй. Гэсэн ч энэхүү арга нь Мексик болон бусад хил нутгуудад хүчтэй зэвсэг хэвээр байгаа аж. Жишээлбэл, зураг дээрх эмээ ач охиноо, найз залуутай нь барьж авсан ба нэн тэргүүнд хийсэн үйлдэл нь шаахайгаа тайлсан байгааг харж болно.



Эх сурвалж: brightside.me