Л.Дэлгэрмаа
12 сарын 14, 2021
FDA /Америкийн Хүнс, Эмийн захиргааны газар/-аас Allergan компанийн үйлдвэрлэсэн Vuity хэмээх нүдний дусаалгыг худалдаалах зөвшөөрөл олгожээ. Энэхүү дусаалга нь ойрын харааг хэсэг хугацаанд сэргээж, сайжруулдаг аж.
Тодруулбал, "Vuity-г дусааснаас 15 минутын дотор үйлчилж 6-10 цагийн турш харааг ердийн түвшинд тогтоодог.
Мөн зөвхөн насжилтаас шалтгаалсан хараа муудах үед буюу 40-65 насныханд илүү тохиромжтой гэж зөвлөжээ.
Тиймээс зөвхөн жороор олгоно гэж үйлдвэрлэгч компанийн зүгээс мэдээлэв.
Дусаалгыг үйлдвэрлэхээсээ өмнө 45-55 насны 750 хүнийг оролцуулсан эмнэлзүйн туршилт хийжээ. Гурван сарын турш үргэлжилсэн туршилтын үеэр оролцогчдын 5 хувьд нь толгой өвдөх, нүд улайх зэрэг гаж нөлөө үзүүлсэн аж. Гэсэн ч энэ нь ноцтой асуудал биш хэт мэдрэг хүмүүст харшилна гэж үзжээ.
Vuity -гийн 30 хоногийн хэрэглээ нь 80 ам.доллар буюу 240 мянга орчим төгрөгөөр худалдаалагдах аж.
Мэргэжлийн эмч нарын зүгээс энэхүү дусаалгыг зайлшгүй хэрэглэх шаардлагагүй. Нүдний шил аюулгүй сонголт хэвээрээ байх юм хэмээн тайлбарлажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.