Нисдэг үлэг гүрвэл птерозаврын 200 гаруй чулуужсан өндөг Хятадаас олдсон байна. Үлэг гүрвэлийн үед тэнгэрийг эзэгнэж байсан амьтдын талаар эдгээр олдоц шинэ мэдээлэл өгсөн хэмээн Хятадын Синьхуа агентлаг дамжууллаа. Бээжин дэх Хятадын шинжлэх ухааны академийн Сээр нуруутны палеонтологи, палеоантропологийн институтийн палеонтологич, судалгааны эрдэмтэн Сяолинь Ван гэгч байжээ. Тэд өндөгнүүдийг Хятадын баруун хойд нутгийн Шинжааны Турпан Хамигийн сав газраас олсон байна. 

Энэ талаар Америкийн Science сэтгүүл анхлан нийтэлсэн. Птерозавр анх сээр нуруутай, чадварлаг нисдэг, 252-66 сая жилийн өмнө амьдарч байжээ. Өнөөг хүртэл птерозаврын ердөө 11 өндөг л олдсоноос гурав нь дотроо чулуужсан ангаахайтай байлаа. Үүнээс тав нь мөн л Турпан Хамигийн сав газраас олдсон. Энэ газар Цэрдийн галавын үед маш том нуур байсан. 

Саяхан тэндээс 120 сая жилийн настай 215 өндөр олдсон нь дэлхийн палеонтологийн салбарт маш том ахиц юм. Өндөгнүүд хагарч, гаднын нөлөөнд элэгдсэнээс харахад эмзэг байжээ. Тиймээс дотор нь маш их шороо, элс орж, өнөөг хүртэл гурван хэмжээстэй хадгалж чадсан. 

Олдоцоос харахад шинэхэн төрсөн птерозавр нисэж чаддаггүй, зөвхөн алхаж чаддаг, иймээс эх нь халамжилдаг байж. Өндгүүдийг олсон газар дахиад 300 гаруй өндөг байгаа тул судалгааг үргэлжлүүлэн хийх ажээ.