Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын тухай 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Зээлийн хүүг бууруулахад нөлөөлөх гол зүйл бол Улсын Их Хурал юм. Улсын Их Хурал алдагдалгүй төсөв батлах ёстой" гэдгийг онцоллоо.