Өчигдөр буюу хоёрдугаар сарын 21-нд нийт 36.903 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн 55 тохиолдол батлагджээ.

Тэдний 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн байна. 9-өөс нь эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн учир үргэлжлүүлэн ойрын хавьтлуудад нь тандалтын шинжилгээ хийхэд 15 хүн халдвартай нь батлагджээ.

Ингэснээр массын дундаас буюу "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 102 тохиолдол батлагдлаа. Тэдний 50 нь анхны шинжилгээгээр илэрсэн бөгөөд тандалтаар ойрын хавьтлуудад нь шинжилгээ хийхэд 52-оос нь халдвар илэрчээ.


"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр коронавирус илэрсэн тохиолдлуудын байршлыг хүргэж байна.

Байршил:  /50 хүн/

  • Баянгол дүүргийн 3, 5, 6, 9, 10 12, 22, 23, 25 дугаар хороо
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 3, 18 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 18, 26, 31, 37, 39 дүгээр хороо
  • Хан-Уул дүүргийн 2, 4, 9, 12, 19, 21 дүгээр хороо
  • Чингэлтэй дүүргийн 2, 6, 12, 19  дугаар хороо

Ойрын хавьтлаас илэрсэн тохиолдлын байршил: /52 хүн/

  • Баянгол дүүргийн 1, 3, 5, 12, 25 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 18, 26, 31, 39 дүгээр хороо
  • Хан-Уул дүүргийн 2, 4, 5, 9, 15, 18, 19, 21 дүгээр хороо
  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо