Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг энэ сарын 20-ноос бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 30-ыг хүртэл явагдана.

Нэгдүгээр ангид зөвхөн зургаан настнууд буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс тус оны 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн хүүхдүүдийг элсүүлэн бүртгэнэ.

2013 оны нэгдүгээр сараас хойш төрсөн 5 настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэдгийг БСШУЯ-наас мэдэгдлээ.

Нэгдүгээр ангид элсэгчдийн эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан өөрийн биеэр хамаарах сургууль дээр ирж бүртгүүлэх бөгөөд дараах материалыг бүрдүүлж ирэх шаардлагатай.

Зургаан настангууд тань хаана, хэддүгээр сургуульд элсэн орох ёстойг энд дарж үзнэ үү.