УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг шаардаад буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн олонх нь чуулган, Байнгын хорооны хуралдаанд суухгүй, УИХ-ын үйл ажиллагаа гацчихаад байгаа.

Тэд өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд төв талбайд УИХ-ын даргыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, 2500 гаруй хүн оролцсон юм.

Тэгвэл тэд энэ сарын 10-нд буюу өнөөдөр дахин бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг зохион байгуулна гэдгээ өчигдөр мэдэгдсэн.

Жагсаалыг тайван замаар зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдалд ихээхэн анхаарч, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллана гэдгээ мөн илэрхийлсэн.

МАНАН дэглэмийн эсрэг тайван жагсаалыг зохион байгуулагчид тус жагсаалд оролцох хүмүүст зориулсан зөвлөмж гаргаж, соёлтой оролцохыг уриалжээ.

Тус зөвлөмжийг хүргэж байна.