БНХАУ-ын төв, өмнөд болон зүүн нутгуудын зарим хэсэгт өтгөн манан дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс түгшүүрийн шар түвшин тогтоосон байна.

Даваа гарагийн өглөө Шаньдун, Хэнань, Жиансу, Жэзиан, Хунань болон Фужиань мужийн зарим хэсэгт өтгөн манан дэгдсэний улмаас ойрын 200 метрт үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ.

Байгалийн уг үзэгдэлд нэрвэгдсэн нутгуудын жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж, нисэх онгоцны буудал, хурдны зам болон боомтын орчимд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд уриалсан байна.

Хятад улс нь цаг агаарын аюулт үзэгдлийг дөрвөн өнгийн түвшнээр анхааруулдаг бөгөөд хамгийн ноцтой үед түгшүүрийн улаан түвшин тогтоодог ба түүний араас улбар шар, шар, цэнхэр түвшинг тус тус тогтоодог ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua