Б.Баясгалан
04 сарын 08, 2020
2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлэхээр хуульчилсан. Энэ хүрээнд 2020 оны нэгдүгээр улирал буюу 1-3 дугаар сарын буцаан олголтыг энэ сард олгоно.
Иймд иргэд нэгдүгээр улиралд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдрийн буюу дөрөвдүгээр сарын 08-ны 23 цаг 59 минутаас өмнө ebarimt цахим системд бүртгүүлсэн байх шаардлагатай.
Амжиж бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголт орохгүй.
Харин энэ оны гуравдугаар сарын НӨАТ-ын урамшууллын сугалаа дөрөвдүгээр сарын 19-нд явагдана. Супер шагнал 30 сая төгрөг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.