МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн М.Энхболд бол Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг ард байгаа гол хүн гэсэн юм. 

"М.Энхболд Ерөнхий сайд байхдаа ХХБ-нд Эрдэнэтийн 49 хувийг өгөх асуудлыг зохион байгуулсан хүн. Тухайн үед надад ХХБ-ны хувь авч өгье гэж хэлэхээр нь би загнасан. Үүний төлөө надад занаж яваа. Үнэнийг нь хэлсний төлөө намайг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирж уулзахыг хүссэн. Ерөөсөө биднийг яриулахгүйн тулд хийж байгаа жүжиг. Хууль, шүүхийн байгууллагууд МАНАН-гийн тушаалаар ажиллаж байна.

Хүүгүй, баталгаагүй, хугацаагүй зээлээр ХХБ-ыг авсан гэж тэд ярьдаг. Ийм зүйл байх уу. ХХБ-ны захирал Д.Эрдэнэбилэгийн хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон луйвар байдаг, дандаа худлаа ярьж бусдыг гүжирдэнэ. Цаг хугацаа алдалгүйгээр ард түмэнд Эрдэнэтийн 49 хувийг хувааж, ногдол ашгийг нь өгөх ёстой"