Х.Оргил
05 сарын 22, 2019
Монгол Улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “Сохрын орон” номын хоёр дахь хэвлэлийн нээлт Улсын төв номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд боллоо.
Номын нээлтэд Соёлын гавьяат зүтгэл Д.Уранхай, Мэнд-Ооёо, Г.Мэнд-Ооёо, орчуулагч О.Жаргалсайхан нарын хүндтэй зочид хүрэлцэн иржээ.
Тэрбээр "Сохрын орон"-оор дамжуулан дэлхийн утга зохиолын уламжлал шинэчлэлийн эх орон Англи өгүүллэгүүдийг залуустаа танилцуулахыг хүсжээ. Уг номд Т.Харди, Ж.Жойс, С.Моэм зэрэг их мастеруудын бүтээлүүд багтжээ.
Сонирхуулахад уг номыг өмнө нь 1991 онд “Хатсан гар” нэртэйгээр зохиолч З.Доржийн редакторласнаар уншигчдын гарт хүрч байжээ.
Н.Энхбаяр нь улс төрийн замналаа эхлэхээс өмнө 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэж дараа нь Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиол-ийн чиглэлээр суралцаж төгссөн. Түүний орчуулгаар бид Л.Н. Толстойн 'Бага нас", Ричард Бахын "Жонатан Ливингстон хэмээх Цахлай" хоёрын эмхэтгэл, Бурхан багшийн сургаалийг мэдэх билээ.




Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.189.129] ・ 2024.03.27 Хариулах
Сохрын оронд орвол тархиа угаалгаж манкурт боол болдог
Зочин [103.57.92.155] ・ 2024.03.24 Хариулах
Сохрын оронд муу хүмүүс зорилгогүй хүнийг нийгмээс шигшдэг. Зорилгогүй тагнуул байсан ч шигшинэ
Санал болгох
1 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ
2 Энэ жил 4 аймагт хэрэгжих “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Архангай аймгаас эхэллээ
3 Автобусны жолоочоос ДАШТ-ий баатар болсон Возиньягийн түүх
4 “Орон сууцны санхүүжилт” олон улсын форумыг амжилттай зохион байгууллаа
5 Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны гишүүд Монголд чуулна