Х.Оргил
12 сарын 09, 2018
Гэрэл зурагчин Фредеррик Лагранж сүүлийн 17 жилд Монголд 13 удаа иржээ. Лагранж багадаа Монгол цэргүүд хэрхэн туслаж дэмжсэн талаарх өвөөгийнхөө яриаг анх сонссон байна. Хүүхэд насандаа сонссон энэхүү яриа түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд аялах мөрөөдлөө тээн явсаар Монголд 2001 онд анх ирсэн түүхтэй.
Өвөөгийн аман ярианаас улбаатай түүний аялал Монголын тухай ном гаргахад хүргэсэн бөгөөд зардлаа эхний хэдхэн өдрийн дотор олсон байна. Тэрбээр Vanity Fair, The New Yorker, GQ сэтгүүлд зураг нийлүүлдэг бөгөөд Нью-Йоркд амьдардаг. Фредеррик Лагранж аяллынхаа туршид голдуу баруун аймгуудыг зорин зураг авчээ.
Түүний дуранд буусан гэрэл зургуудтай танилцаарай
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.