Б.Баясгалан
07 сарын 07, 2018
МАХН-ын ээлжит бус Их чуулган өнөөдөр болж байна. Тус чуулганд оролцож буй 1019 төлөөлөгчийн 99.9 хувийн саналаар тус намын даргаар Н.Энхбаярыг улираан сонголоо.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, "Энэ оны хоёрдугаар сард болсон МАХН-ын Их чуулганаар баталсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тиймээс бид Их чуулганаа дахин зохион байгуулж байна. Мөн 2011 онд баталсан намын дүрмийг өөрчилж, гишүүдийг хасах, хөөх тухай заалтыг тусгаж байгаа. Манай зарим гишүүд сонгуулийн үеэр сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан тохиолдол гарсан тул энэ заалтыг оруулахаас өөр аргагүй боллоо. Ингэснээр МАХН хариуцлагатай, амласнаа хэрэгжүүлж чаддаг нам болно" гэлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.