Видео: Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихийг зарлалаа

Б.Баясгалан
05 сарын 24, 2019

МАХН Бага хурлаа хийж, УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг сонгож, зарлалаа.

МАХН 108 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Бага хурлаа хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 99 нь буюу 91.67 хувь нь Намбарын Энхбаярыг намаа төлөөлж 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшихийг дэмжив.

Улмаар Н.Энхбаяр 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр боллоо.

Н.Энхбаяртай өрсөлдсөн Сэлэнгээгийн Ононбаярыг Бага хуралд оролцсон гишүүдийн 9 нь буюу 8.33 хувь нь дэмжсэн байна.

Хэнтийн нөхөн сонгуульд оролцох эрхээ авсан улс төрийн намууд энэ сарын 24-28-ны хооронд нэр дэвшигчээ сонгон зарлах журамтай.

МАХН-ын мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.