Залуучууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор төв талбайд жагсаж эхлэсэн билээ. 

Үүнтэй холбогдуулан BRB компанийн захирал Ж. Энхжаргалан бизнес эрхлэгчдийг уриалан маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр ажилчиддаа цалинтай чөлөө олгон жагсах уриалгыг гаргалаа. 

Тэрээр  “2022.04.07нд ажлын өдөр таарч байгаа учир бүх байгууллагын захиралуудад дарга нарт тайван жагсаалд бүх залуучуудын оролцоог хангахын тулд 1 өдрийн цалинтай чөлөө олгож өгнө үү. Энэ бол нийгэмдээ оруулах хамгийн бодит хөрөнгө оруулалт буюу залуучуудын оролцоог нэмэгдүүлэх боломжтой хамгийн энгийн дэмжлэг гэж харж байна. Манайх 30 ажилтандаа тус өдөр нэг өдрийн цалинтай чөлөө олгох болно” гэжээ. 

Энэхүү уриалгын дагуу маш олон байгууллагууд нэгдэж эхлээд байна.