Альгирмаагийн Энэрэл
03 сарын 30, 2022
Аюултайд тооцогдох хог хаягдлаа стандартын дагуу устгаж чаддаггүй, ил задгай хаядаг манай улсын хувьд, шинэ технологи нэвтрүүлж буй. Тухайлбал "Технологи бридж" ХХК 2018 оноос эхлэн ОХУ-ын Ижевск үйлдвэрийн аюултай хог хаягдал шатааж устгах инсенератор, зуухыг, албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр, импортлон эх орондоо амжилттай туршилт, тохируулгын ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.
Уг төхөөрөмж нь хөдөө орон нутаг, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт ашиглахад байгаль экологид хор нөлөөгүй, өндөр үр дүнтэй. Уг төхөөрөмж нь Итали улсад үйлдвэрлэсэн Lamborghini fire booster тоноглолтой. Дизель түлшний хамгийн бага хэрэглээтэйгээс гадна бүтэн автомат удирдлагын функцтэй төхөөрөмж юм.
Температур тохируулга, агаар галын урсгалыг автоматаар тохируулах систем бүхий ЕХ-ны стандартад нийцсэн байгаль орчны нөлөөллийн хамгийн бага сөрөг үзүүлэлтүүдийг туршилтаар баталгаажуулсан. Биологийн гаралтай хог хаягдлыг 1200ºС- д шатааж устгадаг аж. Үр дүн 100% буюу массыг бүрэн шатааж үлдэгдэлгүй устгах өндөр хүчин чадалтай. Хог хаягдал шатааж устгах зориулалтийн зуухыг Орон нутгийн зарим аймгууд мөн төсөвийн санхүүжилтээр худалдан авч, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.82] ・ 2022.04.01 Хариулах
Маш гоё байгальд ээлтэй зуух бна шүү