Судалгаа: Ковидоор хөнгөн өвчилсөн хүний уушги хүртэл хүчилтөрөгчийг цус руу хангалттай шахаж чадахгүй байгаа нь батлагджээ

Х.Оргил
02 сарын 04, 2022

Ковидоор өвдсөн хүмүүсийн уушги гэмтсэн байх магадлалтайг Английн эрдэмтэд олж илрүүлжээ. 

Анх халдвар авснаас хойш удаан хугацаанд буюу олон долоо хоног амьсгалын замын хүндрэлтэй явсан, мөн хүндрэл гараагүй, хөнгөн туссан ч эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй хүмүүсийн цээжний зургийг тусгай төхөөрөмжөөр авсан байна.

Энэ нь уушгины гэмтлийг илрүүлэхийн тулд шинэ төрлийн ксенон хий ашиглан уушигны хэвийн бус ажиллагааг илрүүлжээ.

Энэхүү зургийг коронавирусын халдвар аваагүй, дархлаатай эрүүл хүний уушгины зурагтай харьцуулан судалсан аж.

Шеффиелдийн их сургуулийн эрдэмтдийн хэрэглэж байгаа энэхүү шинэ аргаар туршилтад оролцсон хүмүүс ксенон хий залгиж, амьсгалаа түгжиж байгаад компьютер томограф (MRI) зураг авахуулсан байна. 

Үр дүнд нь ковидоор удаан өвдсөн хүмүүс, мөн өөрсдийгөө хөнгөн туссан гэж үзсэн хүмүүст хүмүүс яагаад коронавируст халдварын дараа байнга амьсгааддаг болсон, заримд нь яагаад амьсгалахад хүндрэл бэрхшээлтэй болсон зэрэг асуудлын шалтгааныг олжээ.

Ковидоор туссан хүний уушги гэмтэж, хүчилтөрөгчийг цус руу сайн шахаж чадахгүй байгаагаас эдгэсэн хойноо ч амархан амьсгааддаг, зарим хүмүүс амьсгалахад хүндрэлтэй хэвээр байдаг.

Тиймээс эмчилгээний аргыг илүү үр дүнтэй болгоход дээрх судалгааны арга тус болсон ч одоогоор зөвхөн судалгааны төвшинд яваа учир уушгины хэвийн бус үйл ажиллагааны шалтгаан, түүний урд удаан хугацаанд гарч болох үр дагавар зэрэг олон асуудалд хариулт олох хэвээр байгаа юм.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.