Нийслэлийн Улаанбаатар чуулгын дэргэдэх “Улаанбаатар цирк”-ийн жүжигчин, мэргэжлийн уран нугараач А.Уранбилэг “Дэлхийн топ циркчин” тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байрт шалгарлаа

Канадын “Circus Life” Youtube сувгаас олон улсын мэргэжлийн циркийн жүжигчдийн дунд анх удаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн дөрвөн үе шаттайгаар зарлагдсан юм.
Тэрбээр энэхүү баярт мэдээгээ дуулган өөрийн хуудастаа ийнхүү бичжээ.

"CirqueLife олон улсын тэмцээний маань хариу гарлаа. Гурван үзүүлбэр бэлдэж, бүтээлч бичлэг гаргах амаргүй байлаа. Хөл хорионы үеэр өөрийгөө сорьсон, туршлага хуримтлуулсан тэмцээн болж өндөрлөлөө. Дөрвөн үе шаттай зохион байгуулагдсан уг тэмцээнд “Тэргүүн” байранд орон ялагч болсноо та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна. Финалын шатанд намайг дэмжиж лайк дарсан бүх монголчууддаа баярлалаа. Хөдөлмөрийг маань үнэлж ярилцлага авсан, фэйсбүүк хуудаснаа пост хийсэн, мэдээ болгон оруулсан сувгууд, нийтлэл бичсэн та бүхэнд, стори хийж давалгаалсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна."