Л.Дэлгэрмаа
06 сарын 06, 2021
Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотноо энэ сарын 4-6-нд болж байна. Монголын шигшээ баг тэмцээний "B" хэсэгт Унгар, Румын улсын шигшээ багтай оноолт таарсан. Эхний тоглолтондоо Румын улсын багийг 22:9 буюу 13 онооны илүүгээр хожлоо.
Удахгүй 02 цаг 35 минутаас Монголын шигшээ баг, Унгарын шигшээ багтай тоглоно. Тус тэмцээний "A" хэсэгт Украин, Словени, Бельгийн шигшээ багууд өрсөлдөж байна.
Энэ удаагийн тэмцээнд 5х5 болон 3х3 сагсан бөмбөгөөр олимпын эрх аваагүй эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм. Хэсгээ тэргүүлсэн баг шууд хагас шигшээ шатанд шалгарна. Харин хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан баг нөгөө хэсгийн гуравдугаар байрны багтай өрсөлдөж ялсан нь хагас шигшээд хүч үзнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.