Турк улсын Анталья хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болж манай хоёр таеквондочид Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпийн эрхийг анхлан эх орондоо авчирлаа.

Паралимпийн эрх олгох хариуцлагатай тус тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид оролцжээ.Эрэгтэйчүүдийн  к44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа мандууллаа.

Түүний энэхүү амжилт ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд тэр бас Ази тивийн аваргаас гурван алтан медальт хүртээд байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн к44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртсэн бөгөөд дэлхийн аварга боллоо.