Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 8-13-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Монгол улсад хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээнд цэнхэр үст Цэрэн буюу нийгэмд "Шүгэл үлээгч" нэрээрээ танигдсан "Цэрэн турс" компанийн захирал Э.Цэрэндолгор оролцохоор болсон ажээ. Тэрээр ахмадын ангилалд 54 кг-ийн жинд хүч үзэх юм байна. Мөн тэрээр Монголын таеквондогийн холбооны удирдах зөвлөлд шинээр сонгогдон ажиллаж эхэлсэн талаараа фэйсбүүк хуудсандаа хуваалцжээ.