Мүүний шашны гаж урсгалын талаарх баримтыг анх олон нийтэд дэлгэсэн бүсгүй бол сошиал ертөнцөд Цэнхэр үст Цэрэн нэрээрээ танигдсан “Цэрэнтурс” компанийн захирал Э.Цэрэндолгор юм. Энэ явдлын дараа БСШУЯ-ны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга асан Б.Насанбаяр нэр төрд халдсан хэмээн гомдол гаргаж хэдэн жил тойрон шүүхдэлцэж байгаа билээ. 

Тэгвэл энэхүү хэргийг өнөөдөр Дээд шүүх нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгосноор дуусгавар болжээ. Өмнө нь уг хэргийг анхан шатны, давж заалдах шүүхээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон байдаг юм. Э.Цэрэндолгор энэ талаараа амьдралаас минь хулгайлсан гурван жил дууслаа, тусласан хүмүүс баярлалаа хэмээн постолжээ.