Монгол Улсын найм дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд дийлэнх олонхын санал авсан У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөнө. Хуульд заасны дагуу төрийн тэргүүн аль нэг намын харьяалалгүй байх ёстой учир албан ёсоор гишүүнчлэлээсээ түдгэлзэх ёстой.  

Үүнтэй холбогдуулан МАН-ын бага хурал тангараг өргөх ёслолоос өмнө болох аж. Уг хурлаар намын даргыг сонгохгүй, үүрэг гүйцэтгэгчийг томилох юм байна.